Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

Малчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2017 оны 08 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Төвийн аймгуудын  ихэнх нутаг, баруун аймгуудын нутгийн зүүн, говь болон зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 7-12 хэм, говь, талын нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 12-17 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч 12-14 хэм дулаан байна.

 

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …