Дэлхийн хүмүүс өөр гариг ертөнцөд суурших хүсэлтэй байна

12144-900x719Дэлхий дахинаа 200 мянга гаруй хүн хэзээ ч ха­маагүй Ангараг гараг руу нүүхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Энэ сонирхолтой мэдээллийг “Ангараг-1” төс­лийн төлөө­лөгчид мэдээл­сэн байна.

Харин төслийнхний зүгээс хэрвээ долоон сарын турш эрсдэл дагуулах аялалд гарах зоригтой сансрын нисгэгч олдвол тус байгууллагынхан Улаан нүдэн гарагт байнгын бааз байгуулахаар боломжтой гэжээ.

Энэхүү санаачилгыг гаргагчдын нэг, Голлан­дын инженерийн хэлснээр 2023 он гэхэд Ангараг гараг руу 40 орчим хүн явуулах зорилготой бай­гаа гэнэ. Аяллын зард­лыг баячуудаас болон телевизүүдтэй гэрээ бай­гуулж, ивээн тэтгэгч олох төлөвлөгөөтэй байгаа юм байна.

Харин НАСА- мэ­дээлсэхдээ одоохондоо Улаан нүдэн гараг руу нэг ч хүн нисч байгаагүй ч, бид 20 жилийн дараа сансрын нисгэгчдийг явуу­лах төлөвлөгөөтэй бай­гаа гэжээ. Дэлхийн хүмүүс өөр гариг ертөнцөд суурших хүсэлтэй байна. Хүмүүсийн хамгийн өндөр  найдлага тавьж буй гариг бол Ангараг юм.

Ugluu-logo17

 

 

Санал болгох мэдээ

Египетийн фараон Тутанкамуны дүрийг сэргээжээ

МЭӨ 1332-1323 оны хооронд амьдарч, 19 насалсан Египетийн фараон Тутанкамуны амьдрал, үхэл олон хүний анхаарлыг …