Авто худалдааны цогцолбор өнөөдрөөс ажиллаж эхэлнэ

Авто худалдааны цогцолбор өнөөдрөөс эхлэн үйл ажиллагаагаа эрчимжүүлж байгаа юм байна. Ирэх 10 дугаар сарын 1 хүртэл авто машин олгогч нарт албан татвар, түрээсгүйгээр авто машинаа борлуулах боломжтой аж.Авто худалдааны цогцолбор үйл ажиллагаагаа нээсэнтэй холбогдуулан Замын цагдаагийн албатай ярилцан импортоор орж ирсэн буюу улсын дугааргүй авто машинууд энэ сарын 27-ныг хүртэл 10.00-16.00 цагийн хооронд Баянзүрх дүүргээс явах бол уулын замаар, бусад дүүргээс явах бол нарны гүүр, яармаг, сонсголон авто худалдааны цогцолбор гэсэн маршрут гаргасан байна. Цаашдаа авто машинуудаа төмөр замаар шууд тээвэрлэн буулгах нөхцлийг Зам тээврийн хөгжлийн яамтай ярилцан ирэх жилээс эхлэхээр болсон аж. Нийслэл Улаанбаатар хотод, Авто тээврийн үндэсний төв, тээврийн хэрэгслийн бүртгэлийн таван салбар үйл ажиллагаагаа явуулдаг. Үйл ажиллагаанд нь импортоор орж ирсэн авто машинд улсын дугаар олгох, шинээр бүртгэх, шилжилт хөдөлгөөн хийдэх юм байна.

 

Санал болгох мэдээ

Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн …