Эрээнд монгол эмэгтэйг 100 юаниас болж зоджээ

Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт буюу наймдугаар сарын 19-ний өдрийн 10 цагийн орчимд Эрээний “Жу гуайн хоёр юанийн өдөр тутмын бараа” нэртэй дэлгүүрийн худалдагч хятад эр монгол эмэгтэйг зодсон хэрэг гарчээ.

Энэхүү хэрэг 100 юаниас болж гарсан байна. Монгол Улсын иргэн, Дархан хотын харъяат Т гэх бүсгүй хамт яваа хоёр эмэгтэйн хамт тус дэлгүүрээр үйлчлүүлэхээр очжээ. Бараа сонирхож явахдаа мөнгөө тоолоход 100 юань дутуу байсан тул эргэж хартал дэлгүүрийн үүд хавьцаа унасан байж. Буцаж эргээд авах гэтэл дэлгүүрийн  худалдагч “Манай дэлгүүрт унасан миний мөнгийг чи авах гэлээ” гэжээ. Т бүсгүй хэл ам хийгээд яах вэ гээд Чи талыг нь ав. Би үлдсэн 50-ийг нь би авъя” гэж  хэлжээ. Хятад эр хариуд нь тийм юм байхгүй. Чи миний мөнгийг авах гэлээ” хэмээн уурлан түүнийг зодсон байна. Удалгүй цагдаа нар ирж, дэлгүүрийн камерыг шүүхээр болжээ. Энэ үеэр дэлгүүрийн эзэн цагдаад Энэ эмэгтэй миний мөнгийг авсан бас надаас 600 юань хулгайлсан” хэмээн хэлж гүтгэсэн байна. Цагдаа нар дэлгүүрийн камерыг шалгаж, бүсгүйн буруугүй болохыг тогтоожээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …