Америкийн судлаачид саяхан өөрсдийн судалгааны үр дүнг нийтэлсэн байна. Судалгаанаас хөхний хорт хавдрын эсрэг тэмцэхэд алим сайн нөлөөтэй болохыг баталжээ. Эрдэмтдийн хэлж байгаагаар алимд флавонойд хэмээх бодис агууллагддаг бөгөөд энэ нь хавдрын эсийн өсөлтийн явцыг удаашруулдаг юм байна.
Мөн энэхүү гайхамшигт жимсний найрлага дахь бодисууд нь хөхний хавдрын тархалтыг зогсооход тустай гэнэ. Уг туршилтыг харханд явуулсан бөгөөд алим идээгүй хархнуудын хавдар хурдацтайгаар томорч байсан бол өдөрт дээд тал нь зургаан алим идэж байсан нь хархнууд харин эсрэгээрээ байжээ. Алим бидний эрүүл мэндэд ямар их тустайг уг судалгаагаар нотолсон байна.