Ч.Саранзаяа: Д.Гантулгаас авсан 20 сая төгрөгөөр хуулийн байгууллагаар явах ажлуудад зарцуулж байгаа

УИХ-ын гишүүн Д.Гантулгад холбогдох бусдыг хүчирхийлсэн гэх дуулиант хэрэг өнгөрсөн зургадугаар сараас эхлэлтэй. Олны анхаарлын төвд байгаа энэхүү хэргийн талаархи гомдол анх Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн. Тус цагдаагийн газраас түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар дүүргийнхээ прокурорт шилжүүлсний дагуу хэргийг Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор хэрэгсэхгүй болгосон. Улмаар хохирогч бүсгүйн эгч Ч.Саранзаяа Улсын Ерөнхий Прокурорын газарт гомдол гаргаад байсан юм.

Өнгөрсөн пүрэв гаригт УЕПГ-аас иргэн Ч.Наранзаяагийн гомдлын дагуу хянаад, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай прокурорын шийдвэрийг хүчингүй болгов. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасан юм. Ингэснээр хохирогч бүсгүй болон түүний эгч Ч.Саранзаяа нарт итгэл найдвар төржээ. Ч.Саранзаяа news.mn сайтад өгсөн ярилцлагадаа “-УИХ-ын гишүүн Д.Гантулгатай  огт холбоо бариагүй. Надад байсан ганцхан хөдөлшгүй нотлох баримт байгаа. Би түүнийг өдийг хүртэл хаана ч гаргаж үзүүлээгүй байсан. УЕПГ-т гомдол гаргаж, хөдөлшгүй нотлох баримтаа үзүүлсэн. Тэр нотлох баримт үзүүлсэн орой УИХ-ын гишүүн Д.Гантулгын машин манай гэрийн гадаа ирсэн. Хоёр ч машинтай манай гэрийн гадаа байсан. УИХ-ын 75 гишүүн ээ, Д.Гантулгыг хүчингийн хэрэг хийсэн үү, үгүй гэдгийг хуулийн байгууллагаар тогтоолгохын тулд бүрэн эрхээс нь түдгэлзүүлж өгөөч гэж гуйж байна. УИХ-ын гишүүн Д.Гантулга 20 сая төгрөг өгсөн. Түүнийгээ ирж ав гэсэн боловч аваагүй. Тэр хүн 20 сая төгрөг өгсөн гэдэг чинь өөрийгөө хэрэг хийсэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. Би 20 сая төгрөгөөр өмгөөлөгч авах, хуулийн байгууллагаар явах гэх мэт ажлуудад зарцуулаад явж байгаа.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …