Оюутны цахим картыг есдүгээр сарын 1-нээс олгоно

2017-2018 оны хичээлийн жилд их, дээд сургуульд шинээр элсэж буй оюутнуудад анх удаа нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн карт олгоно.

Оюутнууд наймдугаар сарын 21-25-ны хооронд их, дээд сургуульдаа цахим карт авах мэдүүлэг бөглөж өгөх шаардлагатай бөгөөд үүнийг тухайн сургууль нэгтгэж, нийслэлийн Боловсролын газарт энэ долоо хоногтоо багтан хүргүүлнэ гэсэн дарааллаар карт захиалга үргэлжилж байгаа аж.  Цахим картыг идэвхжүүлж, есдүгээр сарын 1-5-ны хооронд сургуулиуд өөрсдийн байранд олгох юм байна.

Өмнө нь ашиглаж байсан цахим төлбөрийн картаа үрэгдүүлсэн бол есдүгээр сарын 1-8-ны хооронд сургуулийнхаа Сургалтын алба, Оюутны холбоонд хүсэлт гаргах хэрэгтэй. МСҮТ, коллежийн 13 мянга гаруй оюутан их, дээд сургуулийн адил гурван шатлалаар картаа захиална.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …