Гал түймрээс 14,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ

Энэ оны эхний найман сард улсын хэмжээнд объектын гал түймэр нийт 2696 удаа гарчээ. Гал түймрийн улмаас  9,5 тэрбум төгрөгийн хохирол учирч, 31 хүн нас барж, 25 хүн түлэгдэж гэмтэн 822 толгой мал хорогдож, 1146 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас аврагч-гал сөнөөгчид 574 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 14,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.

Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 2,6  хувиар, учирсан хохирлын хэмжээ 36,5 хувиар тус тус өссөн байна.

Нийслэл хотод нийт 1788 удаагийн гал түймэр гарч, 4,7 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 908 удаагийн гал түймэр гарч, 4,8 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

  • Ил задгай гал, асгасан үнс нурмаас 1066 гал буюу 40,4 хувь,
  • Цахилгаангаанаас 409 гал буюу 15,5 хувь,
  • Пийшин, зуух, яндангийн цонолтоос 361 гал буюу 13,7 хувь,
  • Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 245 гал буюу 9,3 хувь,
  • Бусад шалтгаанаас 148 гал буюу 5,6 хувь,
  • Шалтгаан тогтоогдоогүй 146 гал буюу 5,5 хувь,
  • Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 121 гал буюу 4,6 хувь,
  • Санаатай үйлдлээр 51 гал буюу 1,9 хувь,
  • Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 44 гал буюу 1,7 хувь
  • Технологийн горим зөрчснөөс 15 гал буюу 0,6 хувь,
  • Гагнуур, паялник, бамбараас 13 гал буюу 0,5 хувь
  • Архидан согтуурснаас 5 гал буюу 0,2 хувь,
  • Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 5 гал буюу 0,2 хувь
  • Байгалийн үзэгдлээс 4 гал буюу 0,15 хувь
  • Тэсрэлт дэлбэрэлт ослоос 2 гал буюу 0,08 хувь

Объектын гал түймэр

Улсын хэмжээнд 2017 оны наймдугаар сарын байдлаар Гал түймэр унтраах аврах ангиуд, гал түймрийн 210 дуудлага хүлээн авсанаас 138 удаагийн гал түймэр дээр гал унтраах тархалт хийж, 1 тасгийн хүчээр 151 удаа, 2 тасгийн хүчээр 2 удаа, 2-оос дээш тасгийн хүчээр 1 удаа, үүнээс 114 гал түймрийг 30 минутанд, 12 гал түймрийг 30-60 минутанд, 9 гал түймрийг 60-аас дээш минутанд унтрааж, нийт 289.5 тн ус, 55 л хөөс, 6030.42 литр шатахуун зарцуулж, 44 барилга, байшинг авран хамгаалжээ.

Ой, хээрийн гал түймэр

Улсын хэмжээнд 2017 оны наймдугаар сарын байдлаар 6 аймгийн 11 суманд нийт 19 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 61337 га ой, хээрийн бүс шатсан байна.

Түймрийг унтраахад Онцгой байдлын байгууллагаас 318 албан хаагч, 31 автомашин, орон нутгаас 366 иргэн, 29 автомашин тус тус дайчлагдан нийт 684 хүн, 60 автомашинтай ажиллажээ.

Гамшиг, осол

Гал түймэр унтраах аврах ангиуд гамшиг, техникийн холбогдолтой ослын 88 удаагийн дуудлагаар давхардсан тоогоор 279 албан хаагчийн бүрэлдэхүүн, 53 автомашинтай гарч гамшгийн голомтод 765 цагийн үүрэг гүйцэтгэж, 2258.29 литр шатахуун зарцуулж, 68 хүний амь насыг авран хамгаалсан байна.

Эх сурвалж: ОБЕГ

 

 

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …