2017 оны наймдугаар сарын 27-ны өдөр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагчид 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд ангийнхаа туслах аж ахуйн хадланг бэлтгэж байгаад Ховд аймгийн Мянгад сумын нутаг “Цагаан тохой” гэдэг газар усанд осолдсон хэрэг зөрчил гарлаа.
Одоогоор тус ангийн байлдагч Б, Е, С нарыг усанд осолдсон мэдээлэлтэйгээр эрэн хайх ажиллагааг Ховд аймгийн Мянгад сумын нутагт явуулж байна.
ЗХЖШ-ын даргын тушаалаар Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт, үнэлгээний газрын дарга бригадын генерал П.Доржсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн авран хайх эрлийн бүлгийн бүрэлдэхүүн осол болсон газарт ажиллаж байна гэж Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдээллээ.