ДАШТ:Монголын гурван жүдоч барилдана

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг тун амжилттай эхлүүлж, тэмцээний эхний өдөр мөнгө, хүрэл медаль нэжгээдийг хүртсэн Монголын жүдочдоос өнөөдөр гурван тамирчин дэлхийн дэвжээнд хүч сорино.Тэмцээний хуваарь ёсоор өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болно. 52 кг-д ОУХМ Б.Хорлоодой, Ч.Аззаяа нар, харин 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн тус тус өрсөлдөх юм.

Б.Хорлоодой 52 кг-ын жинд В хэсэгт сугалаа татсан. Түүний эхний өрсөлдөгч нь Доминиканы жүдоч Диана Де Хесус байх юм. Харин Ч.Аззаяа тус жингийн D хэсэгт эхний барилдаанаа ОХУ-ын бөх Юлия Казаринатай хийнэ.Г.Хэрлэнгийн тухайд эхний тойргийн барилдаанд хийлж, хоёрдугаар тойрогт Узбекистаны жүдоч Сардор Нуриллаевтай барилдахаар болжээ.

ДАШТ-ий хэсгийн барилдаан Монголын цагаар 16.00 цагт эхэлнэ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …