Сэрэмжлүүлэг:Улаанбаатарт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Тарваган тахлын байгалийн голомтын идэвхтэй тандалт судалгаагаар Баян-Өлгий аймгийн Улаанхус, Ногооннуур, Бугат сумын нутгаас олзворлосон мэрэгч амьтдаас тарваган тахлын өсгөвөр илэрч, байгалийн голомт өндөр идэвхтэй байгаа нь тогтоогдоод байна.

Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Жаргалант, Өвөрхангай аймгийн Нарийн тээл, Баянхонгор аймгийн Баянговь, Хэнтий аймгийн Хэрлэн сум, Улаанбаатар хотод тарваган тахлын сэжигтэй 6 тохиолдол бүртгэгджээ.

Үүнээс  Ховд аймгийн Жаргалант суманд нэг хүн тарваган тахал өвчнөөр өвчилсөн нь тархвар судлал, эмнэлзүй, лабораторийн шинжилгээгээр батлагдан эмчлэгдэж байна.

Иймд ард иргэд та бүхнийг тарвага, тарваганы гаралтай түүхий эд бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, хот суурин газарт нэвтрүүлэхгүй байхыг анхааруулж байна.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …