Зам тээврийн ослоор гурван хүн амиа алджээ

Дорноговь аймагт өчигдөр зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал “Айраг сумаас хойш зургаан км-т, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай автозам дээр “Hоwо” автомашины хойноос “Toyota Crown” автомашин мөргөжээ. Уг ослын улмаас Сайншанд сумын харъяат 41 настай эрэгтэй Б, 46 настай эмэгтэй С, зургаан настай эрэгтэй Б нар нас барсан байна. Осол хэргийг тус аймгийн Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна. Хичээлийн шинэ жил эхлэх гэж буйтай холбоотойгоор орон нутгийн замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эрс нэмэгдсэн. Тиймээс жолооч та бүхнийг хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …