Бүсгүй хүн чигчий хуруундаа хэрхэвч бөгж зүүж болохгүй

Цыгануудыг та бүхэн мэдэж байгаа. Өөрийн гэсэн иргэншил байхгүй, гудамжинд тэнүүчилдэг, царайлаг, мэргэлдэг, циркийн гэх мэт төрөл бүрийн үзүүлбэр үзүүлдэг, нүд хөмсөг болсон зальтай хүмүүс байдаг.

Мөн байгалийн өгөгдлөөс хамаарч зөн билгийн мэдрэмж нь өндөр хөгжсөн хүмүүс юм. Бид нар зөн билэгчдэд итгэж, тэдний бичсэн ном товхимол болон бусад зүйлийг нь даган мөрддөг болсоор уджээ. Үүний хамгийн том жишээ бол чигчий хуруундаа бөгж зүүх явдал. Өөрөөр хэлбэл гарзын үүдийг хааж байгаа гэж боддог учраас. Баруунаараа ороод зүүнээрээ гардаг учир гарзын үүдийг хаадаг гэдэгт бат итгэснээс болж хүмүүс чигчий хуруундаа бөгж зүүж байна. Энэ бол маш буруу зүйл.

Шашны зан үйл үйлддэг бөө, удган эсвэл хараал ерөөл, янз бүрийн хүчтэй холбоотой зан үйл хийдэг хүмүүс ихэвчлэн чигчий хуруундаа гарз хааж бөгж зүүдэг. Энгийн хүмүүс хэрхэвч зүүж болохгүй. Учир нь чигчий хурууны судсанд эмэгтэй хүний савтай холбоотой маш чухал судас байдаг. Хүүхэд гаргаагүй хүмүүс нь жирэмслэхгүй, хүүхэд олохгүй байх, хэдийнэ хүүхэдтэй болсон эмэгтэйчүүд савны өвчин болон өндгөвчний үрэвсэлд хүргэдэг байна.

Тиймээс ээж нараа, чигчий хуруундаа битгий бөгж зүүгээч гэж хичээнгүйлэн гуйх байна. Хятад кино үзэж байхад хатад нь чигчий хуруугүй, хурууныхаа оронд төмөр хумс хийсэн байдаг даа. Тэр чинь дахин жирэмслэхээс хамгаалах арга юм шүү дээ. Хаан ширээ булаацалдахгүй, олон хүүхдүүд гарч тэмцэлдэхээс сэрэмжилж байгаа хэрэг.

Азийн Фэнг Шүйн холбоо

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …