Ц.Сандуй албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн биеэр өгсөн. Энэ нь өнөөх алдарт 60 тэрбумтай холбоотой асуудлыг хүлээн зөвшөөрсөн гэсэн үг юм. Үндсэндээ Ц.Сандуй тийм бичлэг бий гэдгийг хоёр ч удаа хүлээн зөвшөөрчихсөн шүү дээ. Мөн түүний найз гэгдэх А.Ганбаатар Ц.Сандуй нарыг өөрийнх нь ресторанд ирж уулзалт, ярилцлага хийж байсан тухай баримттай мэдээллийг дэлгэсэн. Түүнээс гадна МАН-ын нэр бүхий гишүүд, удирдлагууд 60 тэрбумаар албан тушаал наймаалцах тухай ярилцсан нь үнэн болохыг дахин дахин дурдсаар байгаа билээ.
Гэтэл прокурор уг асуудлыг хянан шалгаад 60 тэрбумыг тухай ярьсан бичлэг нь эвлүүлэг байсан тул хэргийг хаалаа гэж мэдэгдэл хийв. Бүгд хүлээн зөвшөөрсөн шүү дээ. Бүр уг асуудлыг ярилцсан гэгдээд буй Ц.Сандуй, А.Ганбаатар нар нь хүртэл хүлээн зөвшөөрчихөөд байхад прокурор эвлүүлэг байна аа гээд мэдэгдэл хийгээд явж байх юм.
Эндээс нэг бол прокурорт эвлүүлэг хийсэн бичлэг очсон. Мэдэгдэхүйцээр тасалж, эвлүүлж, энд тэндээс авч зүүсэн бичлэгийг шалгуулахаар өгсөн байх гэж бодогдоод байгаа юм. Түүнээс гадны байгууллага хүртэл уг бичлэгийг эвлүүлэг биш байна аа гээд тайлбар хийсэн биз дээ.
Эсвэл манай прокурорын байгууллага улс төрчдөд үйлчилдэг “хөлсний байгууллага” болчихсон байна. Дээрхийг анзаар л даа. Бүгд л ийм яриа болсон гээд хүлээн зөвшөөрчихсөн байгаа биз дээ. Тэгтэл прокурор үгүй энэ бол эвлүүлэг байна гээд мэдэгдэл хийгээд байх юм. Тэгэхээр прокурорыг хоёр шалтгаанаар хардахаас аргагүйд хүргээд байна шүү дээ. Эхнийх нь мэдээж тэдэнд шалгуулахаар өгсөн бичлэг эвлүүлчихсэн эд байж таарах нь. Өнөөх нь үгүй байгаасаа л гэж хүсч байна. Үнэндээ хуулийг сахих нь иргэн бүрийн үүрэг. Харин сахиулах нь хуулийн байгууллагын үүрэг мөн. Гэтэл хууль сахиулагчид өөрсдөө хуулиа зөрчөөд улаан цайм гэмт хэргийг өмгөөлөөд байвал энэ улсад яаж шударга ёс оршин тогтнох билээ дээ. Прокурорыг шударга ажиллаж байгаа гэдэгт итгэж байна.
Амар