Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгаас сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэв

baterdene hentii Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өнөөдөр өглөө өөрийн төрж өссөн нутаг Хэнтий аймгаас эхлэн сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн байна.

Түүнийг Хэнтий аймгийн иргэд, дэмжигчид Хэрлэн голын эрэгт хүлээн авч баяр хүргэжээ. Тэрээр Өмнөдэлгэр, Цэнхэр, Өлзийт сумдаар орж иргэдтэй уулзжээ. Мөн өнөөдөр орой Хэнтий аймгийн төв Өмнөдэлгэр суманд ажиллах аж. Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ нь тус аймгаас 2004, 2008, 2012 онуудад сонгогдон ажиллаж буй юм. Сонгуульд “Эвийг эрхэмлэнэ. Зөвийг дэмжинэ” уриатай оролцож байна.

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …