Усанд осолдсон цэргүүдийн хэрэг шүүхэд шилжжээ

Ховд голын усанд осолдсон Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн гурван алба хаагчийн хэрэг шүүхийн шатанд шилжжээ. Цэргүүд ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа болон 123 дугаар ангийн захирагч С.Түвшинбаяр нарын тушаалаар өвлийн хадлан бэлтгэх гэж яваад өнгөрсөн сарын 27-нд осолдсон билээ. Увс аймгийн Өлгий сумын харъяат С /19 настай/, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат Б /22 настай/, Увс аймгийн Өндөрхангай сумын харъяат Е /19 настай/ нар өнгөрсөн хавар цэрэгт татагджээ. Эх сурвалжийн хэлж буйгаар гол гатлахдаа гарам хайж яваад нэг цэрэг нь осолджээ. Харин түүнийг аврахаар араас нь хоёр нь орсон ч гурвуулаа гарч ирээгүй байна. Энэхүү хэрэг одоогоор шүүхийн шатанд шилжээд байгаа юм байна.

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …