ДЦС-4 ТӨХК-д гарсан галыг унтраахаар ажиллаж байна

Баянгол дүүргийн 20 дугаар хороо ДЦС-4 ТӨХК-ийн хашаанд под станцад гал гарсан дуудлага 2017.09.13-ны 12:21 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10, 14, 18, 26, 30 ангиудын зургаан  тасгийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж 12:52 цагт гал түймрийн тархалтыг зогсоолоо.

Одоогоор Гал түймэр унтраах, аврах 18, 26 ангийн бүрэлдэхүүн галыг бүрэн унтраахаар ажиллаж байна. Галын улмаас бэртсэн гэмтсэн хүн байхгүй гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр нэн тэргүүнд хангах зарчмыг баримтална

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг …