Элсний уран зураач Б.Батзаяа гэх бүсгүй 16 жилийн өмнө БНСУ-г зорьжээ. Тэрбээр Дархан хотод төрсөн бөгөөд Сэтгэмж дээд сургуулийн дизайнерын ангийг дүүргэжээ. Б.Батзаяа уран бүтээлийн гараагаа керамик эдлэлээр эхлүүлж 2012 онд урлагийн шинэ төрөлд тооцогдох “Sand Art” төрлөөр бүтээл туурвиж эхэлсэн гэдэг. Түүнчлэн БНСУ-д энэ зохиогдсон шилдэг элсний уран зураачдын тэмцээнд оролцож Монголын түүх соёлыг сурталчилсан байна. Энэ үеэр Алтаргана дууны аянд Монголын түүхийг багтаан харуулсан юм.
Б.Батзаяа хэлэхдээ “Өмнөд Солонгост уран бүтээлчийн чиглэлээр ажилд орох хүндрэлтэй байдаг. Жилд 5000 гаран уран бүтээлч бэлтгэдэг том зах зээл учраас тэр шүү дээ” гэв. Тэрбээр сүүлийн жилүүдэд элсний уран зургаар мэргэшиж БНСУ дахь шилдэг уран бүтээлчдийн нэг болж чаджээ. Элсний уран зургийг Канадын уран бүтээлч Каролин Лаф 1969 онд “Петр ба чоно” хүүхэлдэйн киногоор шинэ урлагийн төрлийг үүсгэн байгуулсан аж. Тус урлагийн төрөл нь элсээр зураг зурж нэг түүхийг нөгөө түүхээр аажмаар өөрчилдөг онцлогтой.