Солонготын даваан дээр асгарсан химийн бодисын устгалд хяналт тавих Ажлын хэсэг байгуулагджээ

Завхан аймгийн Дөрвөлжин суманд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг “Баян айраг эксплорейшн” ХХК-ийн химийн бодис тээвэрлэж явсан ачааны машин Солонготын даваанд осолдсон билээ.

“Баян-Айраг эксплорейшн” ХХК-ийн туслан гүйцэтгэгч гэрээтэй ачаа тээврийн компанийн Нордбенз маркийн авто машин нь Азотын хүчил 1,600 литр, Давсны хүчил 6,000 литр, хөдөлгүүрийн тос 1 тонн, Дулаан солилцооны тос 600 литр, явах ангийн тос 810 литр, 200А аккумлятор 7ширхэг бусад бараа материалыг тээвэрлэж яваад ийнхүү осолджээ. Ослын улмаас азотын хүчил /135 литр/, давсны хүчил /5 тонн/, шатах тослох материал асгарсны улмаас өргөн 1-1.5 метр, урт 450 метр газрыг хамарч урссан байна.Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тушаал гарган, дээрх химийн бодисын саармагжуулалт, устгалын ажиллагаанд хяналт тавьж, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөхөөр БОАЖЯ, ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэн, МХЕГ, ОБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг газар дээр нь ажиллахаар болжээ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …