“Улаанбаатар, Аз жаргалтай хот” брэндийг танилцуулж, батлууллаа

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Улаанбаатар Аз жаргалтай хот” брэндийг танилцуулж, батлууллаа. Тус брэндийн гол зорилго нь нийслэлээс зохион байгуулж буй аливаа үйл ажиллагаа, хэвлэмэл материал, бэлэг дурсгал зэрэг бүхий л зүйлсэд тогтмол хадгалагдах, Улаанбаатар хотыг илэрхийлэх өвөрмөц өнгө төрхийг  бий болгох явдал юм. Нийслэл хотынхоо нүүр царай болох аливаа бүтээлч ажиллагаанд гар бие оролцож буй хүн бүр энэхүү брэнд хөтчийг ашиглах боломжтой.

Брэнд гэдэг орчин үед зөвхөн бараа бүтээгдэхүүний шошго, чанарын илэрхийлэл хэмээх ойлголтоор хязгаарлагдахаа хэдийн больжээ. Үүний дээр олон нийтэд мэдээллийг зөвхөн үгээр хүргэх бус, дүрс, зураг, өнгө дизайны шийдлийг чадварлаг ашиглах шаардлага өдрөөс өдөрт өсч байна. Чухам энэ л шаардлагын дагуу Улаанбаатар хотын нүүр царайг илэрхийлэх бүхий л зүйлсэд ашиглагдах өнгөний сонголтууд, дизайн элементүүд болон бичлэгийн хэв маяг, аливаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдах контентуудын тогтмол, нэгдсэн өнгө төрхийг тодорхойлж өгөх шаардлагатай болоод байна. Шинэ өнгө төрхөө тогтмол баримталснаар гадаад, дотоодын хэний ч ухамсарт Улаанбаатар хотын талаар бидний хүсэж буй төсөөлөл, эерэг сэтгэгдэл тодхон үлдэнэ гэдэгт бид итгэлтэй байна хэмээн Нийслэл хотын захирагч С.Батболд  ярилаа.

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …