Хуучин орон сууцны үнэ бага зэрэг буурчээ

хуучин орон сууцны үнийн зурган илэрцүүд

Монголбанк, Тэнхлэг зууч компанитай хамтран өнгөрсөн сарын орон сууцны үнийн индексийг танилцууллаа. Тухайлбал уг судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ болон хуучин нийт 4986 орон сууцны үнийг хамруулан авч үзжээ.

Өнгөрсөн долдугаар сартай харьцуулбал орон сууцны үнийн индекс 0.6 хувиар өссөн бол, мөн үеэс 0.6 хувиар тус тус буурсан гарчээ гэж “Тэнхлэг зууч” компанийн гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн танилцууллаа.

Шинэ орон сууцны үнийн индекс

Шинэ орон сууцны 1мк-ийн дундаж үнэ нь энэ оны наймдугаар сарын байдлаар 2,091,000 төгрөг болж өмнөх сарынхаас 3,38 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны үнэ хагийн өндөр байгаа бол Сонгинохайрхан дүүрэгт хамгийн бага байна.

Хуучин орон сууцны үнийн индекс
Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 2017 оны 8 дугаар сарын байдлаар 72,208 ,000 төгрөг болж өмнөх сараас 0.67 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.24 хувиар тус тус буурсан байна.
Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.

Санал болгох мэдээ

Улаанбаатар хотын ундны усны нөөцийг нэмэгдүүлэхээр “Туул усан цогцолбор” төслийг хэрэгжүүлнэ

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, экосистемийн тэнцвэрт байдлыг хангах, ундны …