Химийн бодис тээвэрлэж яваад осолдсон газар мэргэжлийн байгууллагууд ажиллана

Завхан аймгийн Дөрвөлжин суманд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг “Баян айраг эксплорейшн” ХХК-ийн химийн бодис тээвэрлэж явсан ачааны машин Солонготын даваанд осолдож, аюултай нөхцөл байдал үүсээд байна.

Тодруулбал, “Баян-Айраг эксплорейшн” ХХК-ийн туслан гүйцэтгэгч гэрээтэй ачаа тээврийн компанийн  Нордбенз маркийн авто машин нь Азотын хүчил 1600л, Давсны хүчил 6000 л, хөдөлгүүрийн тос 1 т, Дулаан солилцооны тос 600 л, явах ангийн тос 810 л, 200А аккумлятор 7ш бусад бараа материалыг тээвэрлэж яваад осолджээ.

Ослын улмаас  азотын хүчил /135литер/, давсны хүчил /5тн /, шатах тослох материал асгарсны улмаас өргөн 1-1.5м, урт 450м газрыг хамарч урссан байна.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол тушаал гаргаж, дээрх химийн бодисын саармагжуулалт, устгалын ажиллагаанд хяналт тавьж, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөхөөр БОАЖЯ, ШУА-ийн харьяа Хими, химийн технологийн хүрээлэн, МХЕГ, ОБЕГ-ын хамтарсан ажлын хэсэг газар дээр нь ажиллахаар боллоо.

Эх сурвалж: todaynews.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …