Ц.Жанлав Дорнод аймгийн засаг даргаар дахин томилогдлоо

        Н.Алтанхуягийн толгойлсон Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш нэг жил болох хугацаанд Засаг даргаа ч  томилж чадахгүй ядарч яваа хоёр  аймгийн нэг бол  Дорнод аймаг.

Өнгөрсөн жил тус аймгийн Халх гол сум зуданд нэрвэгдэхэд засаглалын хомсдолд орсон орон нутгийн иргэдэд зудын  гамшиг маш  хүнд тусч,  малаа барсан иргэд хэнд хандахаа ч мэдэхгүй, дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу байсныг сайт уншигчид санаж байгаа байх. Тэгвэл  тус аймгийн ИТХ-д МАН болж аймгийн Засаг даргаараа М.Бадамсүрэнг томилох хүсэлтээ хэд хэдэн удаа Ерөнхий сайдад өргөн мэдүүлсэн ч төрийн албанд гурван жил ажиллаагүй бол Засаг даргад тэнцэхгүй гэх хуулийн заалт үзүүлэн Ерөнхий сайд буцаасан байдаг.  Тэгвэл бараг бүтэн жил засаг ноёнгүй явах шахсан Дорнод аймгийн Засаг дарга саяхан тодорч,  өмнө нь  Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Ц.Жанлавыг томилохоор болжээ.

эх сурвалж: аравт.мн

Санал болгох мэдээ

С.Батжаргал: Орхон аймаг наадам тэмдэглэх төсвийг ковидийн эмчилгээнд зарцуулна

Орхон аймгийн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд нийт 300 сая төгрөгийг төсөвлөсөн. Ковидын нөхцөл байдал хүнд …