Соёлын өвийн хадгалалтыг сайжруулах сургалт боллоо

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас зохион байгуулж буй “Эрүүл мэнд, боловсролын хяналт-Иргэн таны оролцоо” сарын аяны хүрээнд “Соёлын өвийн хадгалалт хамгаалалтад шашны байгууллагын үүрэг оролцоо” сэдэвт сургалтыг Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдтэй хамтран өнөөдөр зохион байгууллаа. Сургалтаар тус хийдийн лам нарт соёлын салбарт мөрдөгдөж байгаа эрх зүйн орчин, шашны байгууллагын болон түүх, соёлын үл хөдлөх дурсгалын сэргээн засварлалт, орчины эрүүл ахуй, аюулгүй байдал зэрэг асуудлыг хөндөж нээлттэй хэлэлцүүлэг хийн санал солилцлоо. Сургалтад Гандантэгчэнлин хийдийн лам нар болон Өндөр Гэгээн Занабазарын нэрэмжит Монголын бурханы шашны дээд сургуулийн оюутнууд хамрагдсан юм.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …