Литвийн Клайпеда хотод болж буй 32 дахь удаагийн цэргийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж цэргийн дэлхийн аварга болсон ОУХМ П.Орхоны талаарх сонирхолтой 7 баримтыг хүргэж байна.

Пүрэвдоржийн Орхон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд 1993 оны 12-р сарын 25 төрсөн.

Аймгийнхаа сургуулид анх сурч, шатрын дугуйланд явснаар оюуны спортоор гараагаа эхэлжээ.

Гэр нь “Цайз”-д нүүж очсоноор олимп, дэлхийн аваргууд төрөн гарсан 79 дүгээр сургуульд шилжин орсон. Олимпийн аварга Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт, дэлхийн аварга С.Цэрэнчимэд нарын шилдгүүдийн сургууль.

14 наснаасаа эхлэн чөлөөт бөхөөр хичээллэсэн

“Аваргууд” акедемийн тамирчин

Чөлөөт бөхийн спортоос төрсөн хосуудын нэг бол Н.Лхамгармаа , П.Орхон нар


Цэргийн Дэлхийн аварга П.Орхоны гаргасан амжилтууд

-Монгол Улсын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнн, алт
-Иван Ярыгины алтан гран пригийн алт
-Оюутны Улсын аваргын алт
-Монголиа Опен тэмцээний алт
-Польшийн нээлттэй тэмцээний алт
-Испанийн Мадридын гран пригийн алт
-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль
-Цэргийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл