Попын хаан Майкл Жексонтой усны дусал мэт адилхан залууг твиттерчид илрүүлжээ. Тухайлбал Испанийн иргэн Лордес Завалета нь Барселона хотод оршин суудаг бөгөөд бага балчираасаа попын хааныг даган дууриасан нэгэн юм. Майкл Жексонтой ихэр гэгдэж буй залуу өдгөө 21 настай бөгөөд Майкл Жексоны мюзиклийг толилуулдаг байна. Тэрбээр шоу тоглолтондоо зориулж хувцас, нүүр будалт гээд бүхий л зүйлээр ижилсэхийг хүсдэг аж.
Тэрбээр “Миний твиттерийг маш олон хүн дагадаг болсонд би маш их баяртай байна. Би найз нөхдийн хүрээнд хошигнохын тулд анх зургаа хийсэн. Би уг зургийг өнгөрсөн сарын 26-нд нийтэлсэн. Түүний дараа хуурамч зураг хэмээн маш их шүүмжлэлтэй сэтгэгдэл ирсэн” гэж ярьсан байна.