Д.Батсүрэн дэлхийн аварга боллоо

Д.Батсүрэн дэлхийн аварга боллоо

Энэ сарын 16-26-ны өдрүүдэд Уругувай Улсын Монтевидео хотноо болсон Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний ялагчаар ДШХ-ны Мастер Д.Батсүрэн тодорлоо.

Тэмцээнд 53 орны шилдэг 400-гаад шатарчин эрэгтэй, эмэгтэй 14, 16, 18 хүртэлх насны ангилалд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан байна.

Монголын шатарчин Д.Батсүрэн нээлттэй 14 хүртэлх насны ангилалд ур ухаанаа уралдуулан ийнхүү Дэлхийн аварга боллоо. Тэрбээр Монголын анхны эрэгтэй дэлхийн аварга болж байгаа юм.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …