“Mongolians next top model” тэмцээний анхны ялагч Б.Цэрэндолгор нэвтрүүлгийн шагнал болох Сингапурын Looque агентлагтай хамтарч ажиллахаа түр хугацаанд хойшлуулжээ. Учир нь энэ жил их сургуулиа төгсөх тул сургуулиа төгссөнийхөө дараа моделийн замналаа үргэлжлүүлэхээр болжээ. Тэрбээр нэвтрүүлгийн ялагч болсноор үүрэн телефоны G Mobile компанийн нүүр царайгаар тодорч, загварын өлгий нутаг Парис хотоор аялах эрх, 20 сая төгрөгийн эзэн болсон юм. Түүгээр зогсохгүй Гурван найз эргэж ирсэн кинонд туслах дүр бүтээгээд амжсан билээ. Одоогоор Б.Цэрэндолгор “Ач” анагаах ухааны их сургуульд шүдний эмч мэргэжлээр суралцаж буй аж.