НИТХ-ын даргад бодлогоор нэр дэвшсэн Д.Баярсайхан МАН-ын гишүүдэд таалагдсангүй

Өнгөрсөн 7 хоногийн сүүлээр НИТХын Ц.Сандуй ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсний дагуу түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, улмаар НИТХын шинэ даргыг сонгох санал хураалт өнгөрсөн долоо хоногт НИТХын төлөөлөгчдийн дунд явагдсан.

Тус хуралдаанаар НИТХын даргад  Нийслэлийн МАНын бүлгээс Д.Баярсайхан төлөөлөгчийн нэрийг дэвшүүлсэн бол  заалнаас С.Амарсайхан төлөөлөгчийн нэр дэвшигдэж  санал хураалт явагдсанаар хуралдаанд оролцсон  НИТХын 44 төлөөлөгчийн 17 нь  Д.Баярсайханд, 17 нь С.Амарсайханд тус тус санал өгч, 10 төлөөлөгч цагаан хуудас өгсөн буюу хоёр нэр дэвшигчийн алийг нь ч дэмжээгүй байдаг.

Тэгвэл өнгөрсөн даваа гарагт хаалттай  болсон МАНын бага хурлын үеэр НИТХын төлөөлөгч, МАНын бага хурлын гишүүн Д.Баярсайхан хатагтай намынхандаа хандаж гоморхлын үг унагажээ. Тэрээр “Намайг НИТХын даргад намын бодлогоор дэвшүүлсэн атал  заалнаас өөр нэр дэвшигч гарган  санал хуваалгаж, намын бодлогын эсрэг ажилласан  НИТХ дах МАНын төлөөлөгчдөд хариуцлага тооцох хэрэгтэй” гэх ухааны юм ярьжээ. Үүний дараа МАНын Бага хурлын гишүүдийн дунд манай намын бодлого Д.Баярсайханыг дэвшүүлэх хүртлээ ингэж доройтсон юм уу, яагаад  намын бодлого гэдгээр төлөөлөгчдийн үзэл бодлыг хайрцаглах ёстой гэж,  НИТХын даргад заалнаас нэр дэвшүүлэх асуудлыг намын бодлогоор хаах гэж оролдлоо хэмээн Д.Баярсайхан төлөөлөгчийг шүүмжилсэн өнгө аястай санал шүүмжлэл, сэтгэгдлүүд олон гарсан байна. Үнэхээр ч намын бодлогоор Их хотын ИТХ-ыг тэргүүлэхээр нэрийг нь дэвшүүлсэн гэх Д.Баярсайханы мэдлэг боловсрол,  гадаад байдал, намдаа гоморхож байгаа хандлага  бага хурлын гишүүдэд таалагдсангүй бололтой.

Ямартай ч  НИТХын даргад нэр дэвшээд байгаа хатагтай Д.Баярсайхан намын бодлогоор нэр дэвшээд байхад  намын төлөөлөгчид  намайг дэмжсэнгүй хэмээн битүүхэндээ гомдол бухимдал тээж яваа гэнэ.

Ц.Бат

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …