Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил өнөөдрөөс 08:30 цагт эхэлж байна

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил өглөө 08:00 цагаас эхэлж 17:00 цагт дуусдаг байсан. Харин өнөөдрөөс 08:30 -17:30 цаг болж байна.Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах зорилгоор Хотын дарга 2017 оны дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын 01-нийг хүртэл Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг 08:00-17:00 цаг болгосон юм. Энэ захирамжийн хугацаа дуусчээ.

Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх захирамжийн хүчинтэй хугацааг сунгах эсэх талаар одоогоор ярилцаагүй байгаа аж.

 

Санал болгох мэдээ

Төв аймагт “Боловсролын экспо-2026” болно

Төв аймгийн Засаг даргын санаачилга, дэмжлэгтэйгээр анх удаа зохион байгуулж байгаа “Боловсролын экспо-2026” арга хэмжээ …