ГХЯ:Мэри Хеллерын үрчилж авсан хоёр охины нэг нь Монгол биш

АНУ-ын Индиана мужийн орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр Мэри Хеллер гэгч эмэгтэй үрчилж авсан өсвөр насны хоёр охиноо гэрийн хорионд байлгаж, сургуулиас нь завсардуулж, хүүхэд асран хамгаалах эх хүний үүргээ хангалтгүй биелүүлж байсан нь тогтоогдон саатуулагдсан тухай дурдаад охидын нэг нь монгол гаралтай гэж мэдээлжээ.

Тус мэдээллийн дагуу Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-наас АНУ-ын Индиана мужийн иргэн Мэри Хеллерын үрчилж авсан хоёр охины нэг нь Монгол  эсэх талаар мэдээлэл хүсч, Төрийн Департментад хандсан. Төрийн департментаас “дээрх хоёр охины хэн нь ч Монгол Улсын иргэн биш” гэдгийг албан ёсоор нотолсон хариуг ирүүлсэн болно.

 Эх сурвалж:ГХЯ

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар:Түлш дутуу савласан байвал хариуцлага тооцно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хангамжийн асуудлаар …