Налайх дүүргийн тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын 45 жилийн ойн баярын хурал боллоо

Өнөөдөр  Налайх дүүргийн Соёлын ордонд Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ үүсэн байгуулагдсаны түүхт 45 жилийн ойн баярын хурал боллоо. Баярын хурлыг нээж Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ-ын дарга Д.Наянбаяр “Эдүгээ 45 жилтэйгээ учран золгож буй манай байгууллагын тулгын чулууг тавилцаж, хөгжил дэвшлийн түүхийг бүтээлцсэн ахмад буурлууд, үе үеийн удирдлага, шинэ түүхийг хамтдаа бүтээж буй хамт олон, зочид төлөөлөгчид та бүхэндээ 45 жилийн ойн баярын мэнд хүргэе. Тэртээ 1972 онд Налайх хотынхоо ард иргэдийг ая тухтай, цэвэр цэмцгэр амьдруулах гэж гудамж, замын цэвэрлэгээ хариуцсан хэсэг нэртэйгээр 3 хүний бүрэлдэхүүнтэй гал голомтоо бадрааж байсан. Тохижилт үйлчилгээ нь Цэцэгжүүлэлтийн алба, Гэрэлтүүлгийн албатай салшгүй холбоотой билээ. Баярын хуралд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид, байгууллагын хамт олондоо түүхт 45 жилийн ойн баярын мэнд хүргэе” гэсэн юм.

Энэ үеэр Налайх  дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй хэлэхдээ “Та бүхэндээ Налайх дүүргийн Тохижилт үйлчилгээ ОНӨААТҮГ үүсэн байгуулагдсаны түүхт 45 жилийн ойн баярын мэнд хүргэж, чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Улс орныхоо хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж, хүн ардынхаа сайн сайхан, аж амьдралын төлөө бие сэтгэлээ зориулан хөдөлмөрлөснөөр дүүргийн өнгө үзэмж жилээс жилд дээшилж, хүн амын маань ая тухтай ажиллаж, амьдрах орчин, нөхцөл бүрдсээр байна. Өргөжин тэлж байгаа дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, их бүтээн байгуулалтад гар бие оролцон, хөлс хүчээ харамгүй зориулан , хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа Налайх Тохижилт үйлчилгээний хамт олон та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. ” гэсэн юм.

Баярын хурлаар шагналын хур бууж, дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажилд үнэтэй хувь нэмэр оруулж, олон жил үр бүтээлтэй ажилласан ажилтан, албан хаагчдаа шагнаж урамшууллаа.

 НИТХ

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …