НИТХ-ын шинэ даргыг өнөөдөр сонгоно

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал өнөөдөр 10:00 цагаас  хуралдана. Тус хуралдаанаар НИТХ-ын  шинэ даргыг сонгох юм.

НИТХ-ын даргад нэр дэвшигчид болох С.Амарсайхан, Д.Баярсайхан нарын саналын тоо тэнцсэн тул НИТХ дахь МАН тав хоногийн завсарлага авсан билээ.

 МАН завсарлагын хугацаа есдүгээр сарын 29-нд дуусах байсан ч ажлын бус цагтай таарч байгаа тул НИТХ-ын хуралдааныг өнөөдөр хийхээр шийдвэрлэсэн. НИТХ-ын даргаар хэн сонгогдох нь  өнөөдөр тодорхой болно.  Өнөөдөр нэр дэвшигчдийн саналын тоо тэнцвэл холбогдох журмын дагуу шинээр нэр тодруулан, санал хураалт явуулна.

Санал болгох мэдээ

Говь-Алтай аймгийн иргэд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг дэмжиж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт хүрэлцэн ирэхэд аймгийн удирдлагууд, Алтай цэргийн хүрээний хүндэт …