
Энэ сарын 7-8ны өдрүүдэд Дархан Уул, Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий аймгийн тариалангийн бүс нутгуудад нойтон цас орсны улмаас 3-10 см-ын цасан бүрүүл үүсэж хураалтын ажил түр саатаад байгаа аж. Энэ оны ургац хураалтыг урьдчилсан байдлаар 288 мянган га-гаас 271 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 11.2 мянган га-гаас 102.3 мянган тонн төмс, 6.9 мянган га-гаас 75.7 мянган тонн хүнсний ногоо, 6.5 мянган га-гаас 23.6 мянган тонн тосны ургамал, 43.5 мянган га-гаас 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдсон байна. Иймээс улсын хэмжээнд үр тарианы хураалтын явц 88.3 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 94.5 хувьтай явагдаж байна.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл