Монголд анх удаа “Сонсголгүй иргэдийн өдөр”-ийг тэмдэглэнэ

Монгол улсад анх удаагаа “Сонсголгүй иргэдийн өдөр”-ийг тэмдэглэх гэж байна.

Жил бүрийн есдүгээр сард болдог эл өдрийг ямар сэдвийн дор тэмдэглэж өнгөрүүлэхийг Дэлхийн Дүлий иргэдийн нийгэмлэгээс зарладаг бөгөөд энэ жил  сонсголгүй иргэд нийгмийн харилцаанд “Эрх тэгш” оролцох уриалгын дор зохион байгуулагдаж байгаа ажээ.

Энэ хүрээнд сонсголгүй хүүхдийн сурч боловсрох эрх, сонсголгүй иргэдийн хөдөлмөр эрхлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох зэрэг асуудлыг шийдвэрлэх уулзалтыг зохион байгуулах юм байна. Мөн доорхи арга хэмжээг зохион байгуулж байгаа аж. ҮҮнд:

Үйл ажиллагааны төлөвлөгөө

Үйл ажиллагаа

Хугацаа

Хариуцан зохион байгуулах байгууллага, иргэн

Хаана

“Цэцээ гүн- цэвэр агаар” явган аялал 2013 оны 9-р сарын 07 “Мэлмий Сонсголон”, 29-р сургууль УБ-Цэцээ гүн-Төв аймаг-УБ
Хэвлэлийн бага хурал хийх 9-р сарын 13-ны 11:00-11:30 МДИҮХ, ХАХНХЯ, ТББ-ууд ажлын хэсэг Монгол Ньюс, 25-р ТВ-ийн байр
ОХУ-ын “Театр Мимики и Жеста” хамтлагын тоглолт 9-р сарын 14-ны 17:00 цагт ОХУ-ын “Театр Мимики и Жеста”, Монголын дүлий иргэдийн бизнесийг дэмжих холбоо, ОХУ-ын Улаан үд хотын “Вог” нийгэмлэг Улсын Филармони концертын танхимд
“Тамирчдын алдар” Дифлимпын тамирчидтай хийх нөхөрсөг уулзалт 9-р сарын 16-ны 11:00 Монголын Диф Спортын Хороо, Сүхбаатар дүүргийн 186-р цэцэрлэг Сүхбаатар дүүргийн 186-р цэцэрлэгт \100 айл, СБД-ийн эмнэлэгийн ард
“Тамирчдын алдар” Дифлимпын тамирчидтай хийх нөхөрсөг уулзалт 9-р сарын 16-ны 13:00 Монголын Диф Спортын Хороо, Сүхбаатар дүүргийн 29-р сургууль Сүхбаатар дүүргийн 29-р сургууль \100 айл, СБД-ийн эмнэлэгийн ард
“Эрх тэгш хөгжилд” бидний оролцоо бага чуулган 9-р сарын 17-ны 14:00-17:00 Монголын Дүлий Иргэдийн Үндэсний Холбоо, ХАХНХЯ, Сонсголгүй иргэдийн ТББ-д Нийслэлийн иргэний танхим \Төв бассейны хажууд\
“Удирдагч” сургалтыг Монголын Дүлий Иргэдийн Үндэсний Холбооны 21 аймаг 9 дүүргийн салбар зөвлөлийн гишүүдэд зориулан явуулна. 9-р сарын 18 Монголын Дүлий Иргэдийн Үндэсний Холбоо, Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв Сэргээн засалт хөгжлийн үндэсний төв \11-р хороолол, хуучин гэмтэлийн хажууд\
“Хос хэлтэй байхын давуу тал” Сонсголгүй иргэдийн хүүхдийн дунд зарласан “Эссэ” бичлэгийн уралдаан,

Сонсголгүй иргэдийн дунд “Эрх тэгш хөгжилд миний оролцоо” илтгэлийн уралдаан, Залуучуудын “Аха” тэмцээн

9-р сарын 19-ны 14:30-20:00 Монголын Дүлий Залуучуудын Холбоо, Монголын Залуучуудын Холбоо, Хүүхдийн төлөө үндэсний газар Монголын Залуучуудын Холбооны байр
“Олон улсын Сонсголгүй иргэдийн эрхийн өдөр” урлаг соёлын өдөрлөг 9-р сарын 20-ны 12:00-17:00 МДИҮХ, ХАХНХЯ, НЗДТГ, “Судалбар” хамтлаг, 29-р сургууль, 186-р цэцэрлэг Сүхбаатарын талбайд

 

Сонирхуулахад,  өмнөх жилүүдэд дэлхийн сонсголгүй иргэдийн өдрийг “Сонсголгүй иргэдийн соёлын өдрүүд”, “Дохионы хэл-бидний харилцах эрх”, “Хүртээмжтэй боловсрол-Хос хэл” зэрэг сэдвээр тэмдэглэн өнгөрүүлжээ.

Зохион байгуулагч: ХАХНХЯ, БШУЯ, НЗДТГ, Хүүхдийн төлөө үндэсний газар, Монголын залуучуудын холбоо, сонсголгүй иргэдийн төрийн бус байгууллагууд

Л.Бадрах ugluu.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …