Монголын маркетингийн ажилтанууд чуулна

Өнөөдөр “Business” цамхагт Монголын маркетингийн ажилтануудын өдөрлөг өнөөдрөөс эхэлж энэ сарын 21-ийг хүртэл үргэлжлэх тухай хэвлэлийн бага хурал боллоо. Монголын Үндэсний Маркетингийн Холбооны Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Ж.Золзаяа, ерөнхий нарийн бичгийн дарга Т.Мөнхбаяр, Монголын Маркетингийн Судалгаа шинжилгээний Хүрээлэнгийн захирал Майцэцэг, УДЭТ-ын МОНХАлбаны ахлах менежер Б.Гэрэл, Виннер Консалтинг ХХК-ийн Ерөнхий захирал Ц.Одонтуяа нар уг хурлыг хийсэн юм.

Монголын Үндэсний Маркетингийн холбоо 300 гаруй байгууллагын 2100 гаруй маркетерүүдыг эгнээндээ нэгтгэсэн томоохон байгууллага юм. Тус холбооноос 2013 оноос эхлэн маркетингийн салбарыг олон нийтэд таниулах, маркетенгийн мэргэжилтэнүүдийн ажлын байран дээрх үнэлэмжийг нэмэгдүүлэх, тэдний ур чадварыг дээшлүүлэх, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах зорилгоор жил бүрийн 10-р сарын 20-ны өдрийг монголын ‘Маркетерүүдийн өдөр” болгон зарлаж тав дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Энэ өдрийн хүрээнд өнөөдрөөс эхэлж энэ сарын 21-ний хооронд “I am a marketer” уриан дор маркетингийн салбарын мэргэжлийн холбоод, агентлагууд, зөвлөхүүд, их дээд сургуулиуд, төрийн болон бизнесийн байгууллагуудыг идэвхи санаачлага гарган маркетингийн салбарыг сурталчлах, хийсэн бүтээснээ бусдад таниулах төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж монголын “Маркетерүүдын өдөр”-ийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна. Энэ жилийн хувьд нийт маркетингийн ажилтануудыг хамруулахыг зорьж буйгаараа онцлогтой.

Өдөрлөгийн хүрээнд маргааш SMS/Стартап маркетинг спэйс төв/-д Австралийн “RackCorp” компанийг үүсгэн байгуулагч Стефен Дендтлер 18:30 цагт Монголын маркетерүүдтэй уулзаж, нөгөөдөр тус газарт өглөөний 10:00 цагт монголын Маркетингийн мэргэжлийн байгууллагуудын орчин үеийн хөгжлийн байдал, маркетингийн арга хэрэгслүүдийн талаарх үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болон, 20-нд “Marketer’s party” 20:00 цагт Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн “Park Castle”-д болох юм байна. Мөн соёл урлагийн маркетинг сурталчлах зорилгоор 21-нд 17:00 цагаас “Жаргаагүй нар” түүхэн жүжиг УДЭТ-т маркетерүүдэд зориулж тоглогдох ажээ.

 

Б.Халиун

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …