Гадил жимсны “Мокилла”-г ДОХ гэж андуурах болов уу?

Chingis Gant-н зураг.

1. ДОХ-той гадил гэж цуураад байгаа мэдээнд ашигласан зураг нь эвлүүлэг гэдгийг CNN-ий дуураймал, болхи  нь таньж болно.

2. Энгийн бактерийн гаралтай, цусан улаан болж өнгө нь хувирах үзэгдэл гадил жимсэнд элбэг тохиолддог бөгөөд үүнийг мокилло гэж нэрлэдэг юм байна. Одоогоор “Мокилло” нь эрүүл мэндэд хоргүй гэж үздэг юм байна. Nigrospora хэмээн дэлгэрүүлж судалж болно.

3. Анх 2015 оны 11 сард АНУ-н Колорадо мужын нэг ээж ийм гадилын зураг сошиалд оруулаад, энэ юу вэ гэж асууснаар асуудал эхэлсэн гэж цуурхал илрүүлэгч stomper.com бичсэн байна.

4. Удалгүй, 2 хоногын дараа тус постыг нь Анна Акуавиа гэгч “ДОХын вирус шахсан гадил хилээр орж иржээ. Эмнэлэгт шинжлүүлэхэд цус мөн гэж гарлаа” гэсэн тайлбартайгаар шэйрлээд, цуурхал хүчээ авсан гэж Вашингтон Пост сонин нийтлэж байж.

Ийнхүү тарсан цуурхал дэлхий тойрч явахад нь хэн нэг нь Монголоор орчуулаад, манайд болсон хэрэг юм шиг тараасан нь тэртэй тэргүй дүүрэн стресс болсон нийгэмд хуурмаг бухимдал нэмээд байгаа нь тоогүй санагдсан тул тодруулан судлаж, цуурхал байжээ гэдгийг олж тогтоон, үүнийг бичлээ.

Юм юмны духанд хүрэлгүй таагүй мэдээлэл шэйрлэхдээ бодолтой хандаарай залуусаа. 

Эх сурвалж: Chingis Gant

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …