Монголын улсын гагнуурчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, урамшуулах, дэмжих, тэдний ур чадварын түвшинг олон улсын жишигт хүргэх, чадварлаг залуу гагнуурчдыг төрүүлж 2018 оны БНХАУ-ын Бээжин хотод болох олон улсын гагнуурчдын уралдаанд оролцуулахаар Монголын Материал Судлал Гагнуурын Нийгэмлэг, Эрчим Хүчний Хөгжлийн төв ОНӨГ-тай хамтран хоёр жилд 1 удаа зохион байгуулагддаг “Гагнуурчдын улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг 2017 оны 11 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна.
Тэмцээнийг 4 төрлөөр зохион байгуулах бөгөөд ISO, MNS, DIN, EN стандартын дагуу гагнах ур чадвараар явуулах болно.
Тэмцээний 4 төрлийг танилцуулбал:
1. Бүрхүүлт электродтой гар нуман гагнуур (111/SMAW) буюу цахилгаан гар нуман гагнуур
2. Идэвхтэй хийн хамгаалалттай нуман гагнуур (135/GMAW) буюу хагас автомат гагнуур
3. Идэвхгүй хийн хамгаалалттай, вольфрамон электродтой нуман гагнуур (141/GTAW) буюу аргон гагнуур
4. Хүчилтөрөгчит хийн гагнуур (311 OFW) буюу хийн гагнуур
Тэмцээнд оролцохыг хүссэн аж ахуйн нэгж, байгууллага, гагнуурчдыг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 15-ны өдрийг хүртэл Герман Монголын Сургалт Үйлдвэрлэлийн төвийн байранд бүртгэнэ.
Тэмцээнд оролцохыг хүссэн гагнуурчид мэргэжлийн үнэмлэх, 3*4 хэмжээтэй цээж зураг 1%-тай ирж бүртгүүлнэ. Хөдөө орон нутгийн гагнуурчид цахим хэлбэрээр бүртгүүлж болно.
Тэмцээний журам, дэлгэрэнгүй мэдээллийг welding@mmsws.mn сайтаас үзнэ үү.
Холбогдох утас: 70111032, 96961096, 99114360