НӨАТ-ын баримтаа өнөөдөр амжиж бүртгүүлээрэй

Image result for НӨАТ баримт

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш явагдана. Энэ удаагийн тохиролд өнгөрсөн есдүгээр сарын 01-30-ны хооронд худалдан авалт хийж, өнөөдөр 23:59 минутаас өмнө бүртгүүлсэн баримтууд хамрагдана. Тиймээс дээрх хугацаанд худалдан авалт хийсэн баримтуудаа өнөөдөртөө багтаан бүртгүүлснээр та сугалаанд оролцох боломжтой юм.

Сугалааны тохирлыг арын оронгоос эхлэн тодруулах бөгөөд таны баримтын арын

  • найман орон тохирсон бол та 100 сая төгрөг,
  • долоон орон тохирсон бол та 20 сая төгрөг,
  • зургаан орон тохирсон бол та 4 сая төгрөг,
  • таван орон тохирсон бол та 500 мян төгрөг,
  • гурван орон тохирсон бол та 100 мян төгрөг хожих юм.

Харин супер азтан өмнөх тохиролд тодроогүй учир 50 сая төгрөг нэмэгдэж, нийтдээ 500 сая төгрөг хожих боломжтой юм байна.

Сугалааны тохирлыг маргааш 19:30 цагт “Боловсрол суваг” телевизээр орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …