Бид яагаад хар дарж зүүдэлдэг вэ?

Мэдээж хар дарж зүүдлэх нь сайхан санагдах нь юу л бол. Гэхдээ хар дарсан зүүд өөрийн гэсэн учир шалтгаантай байдаг бөгөөд заримдаа ашиг тустай байдаг гэнэ шүү.
Итгэмээргүй сонсогдож магадгүй ч хар дарсан зүүд стресстэй тэмцэхэд тус болдог гэнэ. Учир нь тархи хар дарсан зүүд, бодит явдлыг ялгаж салгадаггүй бөгөөд нойрноос сэрсний дараа зүүд дурсамж болон тархинд хадгалагддаг байна. Өөрөөр хэлбэл, муухай зүүд зүүдлэх нь бид нойрондоо тухайн явдлыг давтан сургуулилж байгаа хэрэг юм. Иймд бодит байдал дээр хар дарсан зүүдтэй адил явдал болоход бид сэтгэл зүйн хувьд илүү бэлтгэлтэй байдаг гэнэ.
Хар дарсан зүүд таны далд ухамсар тань ямар нэг зүйл хэлэх гэсний дохио байж болно. Сэрүүн цагтаа ажил, амьдралдаа дарагдаад өөртөө цаг гаргаж чадахгүй байгаа танд далд ухамсар зүүдээр дамжуулан мэдээлэл өгч байдаг юм байна. Та сэрснийхээ дараа зүүдний агуулгыг санах юм бол юунд анхаарал хандуулах хэрэгтэй гэдэг нь тодорхой болох болно.
Хэрвээ та зүүдээ анхаарахгүй байвал хар дарсан зүүд давтагддаг гэнэ. Та үүнд анхаарлаа хандуулж, далд ухамсар танд юу хэлэх гээд байгааг тайлж чадвал хар дарж зүүдлэхээ болино.
Хэрвээ хар дарсан зүүд сард нэгээс олон удаа давтагдаж байвал энэ нь эрүүл мэнддээ анхаарал тавих болсны дохио гэнэ. Хар дарсан зүүд зөвхөн сэтгэл зүйн цочрол төдийгүй бие организмд өвчний шинж тэмдэг илэрч буйн дохио байж болзошгүй.
Та өндрөөс унаж зүүдэлбэл
Хяналтыг алдахаас айж буйн дохио. Амьдралдаа бүх асуудлыг хяналтадаа байлгах хүсэлтэй хүмүүс ихэнхдээ унаж байна гэж зүүдэлдэг. Энэ төрлийн зүүднээс салахын тулд бүгдийг өөрөө хийх гэж зүтгэлгүй бусдад итгэж, ачаагаа хамт үүрэлцэж сурах хэрэгтэй.
Хүнд хөөгдөж байна гэж зүүдэлбэл
Магадгүй та хүүхэд насандаа сэтгэл санааны хүчтэй цочролд орж байсан ч үүнийгээ мартсан бол ийм зүүд зүүдэлдэг. Хүнд хөөгдөж байна гэж зүүдэлбэл бага залуу насанд авсан цочролын нөлөө байсаар байгааг далд ухамсар танд хэлэхийг хүсэж байж болох юм. Эсвэл та өөрөө хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа, өөрт байгаа гэдгээс ичиж байгаа, эсвэл хүчээр дарж байгаа тийм зан төлөв илэрч байгаагийн шинж байж болно. Тухайлбал эмэгтэй хүн эрэгтэй хүнд хөөгдөж байна, хөөж буй эрэгтэй хүн нь хүч хэрэглэхийг завдаж байна гэж зүүдэлбэл амьдрал дээрээ тухайн эмэгтэйд эрэгтэй хүний хайр халамж дутагдсаны илрэл байдаг гэнэ.
Аллага
Хэрвээ та зүүдэндээ хэн нэгнийг алж байгаа бол та тэр хүнд ямар нэг шалтгаанаар уурлаж байж болзошгүй. Эсвэл танихгүй хүмүүсийг олноор нь хоморголон устгаж байна гэж зүүдэлбэл та хэн нэгэнд уурласан уураа гаргалгүй дотроо барьж байгаагийн илрэл байж болох юм. Хэрэв зүүдэнд хэн нэгэн таныг алж байгаа бол энэ нь хоёр шалтгаантай байж болно. Нэгт, тухайн хүнээс ирж буй сөрөг энергийг та зүүдэндээ мэдэрч байгаа. Эсвэл тухайн хүндээ ямар нэг шалтгаанаар уурласан боловч уураа гаргалгүй, биеэ барьж байгаагийн илрэл гэнэ.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …