Таныг сандал дээр хэрхэн сууж байгаагаар тань шинжье

Цэх хөлөө нийлүүлсэн

Хэрэв та цэх хөлөө нийлүүлж суудаг бол хатуу сэтгэлтэй бөгөөд зөвхөн ойр дотнын хүмүүс тань л таныг ямар гэдгийг мэддэг. Гэвч нөгөө талаараа найрсаг, аливааг чин сэтгэлээсээ хийдэг. Заримдаа санасан бодсон зүйлээ шуудхан хэлдэг талтай ч аливаад нягт нямбай ханддаг.

Хөлөө зөрүүлж суух

Хэрэв та дээрх байрлалаар суудаг бол та хүчтэй, удирдагч хүнд байвал зохилтой зан чанарыг өөрт агуулсан. Та өөрт ашигтай мэдээллийг байнга эрж хайж , түүнийгээ хадгалахыг хичээдэг. Мөн та хүнтэй амархан найзалдаг ч заримдаа атаархуу зан гаргадаг юм.

Хөлөө ачиж суух

Хэрэв та энэ байрлалаар ихэвчлэн суудаг бол даруухан нэгэн бөгөөд өөрт ойлгомжгүй асуудалтай нүүр тулахад ичиж санаа зовдог. Гэхдээ та итгэж болохуйц зантай бөгөөд өөрийнхөө сэтгэл хөдлөлийг үргэлж дарж байдаг төдийгүй хаалттай хүн гэж хэлж болно.

Гараа зөрүүлж суух

Хэрэв та гараа зөрүүлж суух дуртай бол хүчтэй, буурь суурьтай нухацтай зан чанартай нэгэн юм. Та өөрийгөө бусдад таниулахыг тийм ч их яардаггүй бөгөөд ихэвчлэн сайхан инээхийг боддог.

Гараа  гуяандаа хавчуулах

Хэрэв та энэ байрлалаар ихэвчлэн суудаг бол бусдад тусархуу чин сэтгэлтэй нэгэн. Та бусдад тохиолдсон асуудлыг тоолгүй өнгөрч чаддаггүй бөгөөд түүнийг хэрхэн шийдэх талаар тус болохыг хичээдэг.

Өвдгөн дээрээ гараа тавьж суух

Хэрэв та өвдгөн дээрээ гараа тавьж суудаг бол танд удирдагчдад байх ёстой зан чанар бүгд бүрэлдсэн. Та асуудалтай нүүр тулахдаа айх бус үргэлж даван туулж шийдэхийг хичээдэг. Мөн өөрийн үүрэг хариуцлагаа сайн ухамсарладаг.

Гараа түгжиж суух

Хэрэв та гараа түгжиж суудаг бол сэтгэл хөдөлгөөн ихтэй, нээлттэй, хөгжилтэй нэгэн. Бусдад санал бодлоо нуулгүй хэлдэг төдийгүй аливаад өөдрөг ханддаг. Бусадтай ч гэсэн хэл амаа хурдан ойлголцохын зэрэгцээ эргэн тойрондоо эерэг энергийг түгээж байдаг. Мөн ганцаардана гэсэн асуудал танд тулгардаггүй.

 

Цэх суудаг

Хэрэв та сандал дээр тэгш хэмтэй цэх суудаг бол хатуужилтай, эелдэг, эргэлзэлгүйгээр зөв гэсэн зүйлдээ итгэдэг, бөгөөд өөрийгөө хянах чадвар сайтай. Мөн хамт олны дунд найдвартай хамтрагч байдаг төдийгүй тухайн орчиндоо эерэг уур амьсгал бэлэглэгч юм.

Налж суудаг

Хэрэв та ихэвчлэн хойшоо налж суудаг бол эмзэг мэдрэмтгий симпатик төрлийн хүн юм. Мөн бусад хүн танд нөлөөлөх гэж оролдоход хүлээж авдаггүй бөгөөд аливаа зүйлийг хийхээс өмнө сайтар төлөвлөж дотроо боддог. Мөн тухайн нөхцөл байдалд урт удаанаар дүгнэлт хийж хэрхэн юу хийх талаар сайтар боддог.

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …