Монголд анх удаа 15 байгууллага дээр эрчим хүчний аудит хийлээ

Эрчим хүчний зохицуулах хороо, Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагатай Эрчим хүч хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх, улс орны хэмжээнд эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх чиглэлд Хамтран ажиллах санамж бичиг байгуулан ажиллаж байна.

Энэ хүрээнд Үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн эрчим хүчийг хэмнэх, үр ашгийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Эрчим хүчний аудитын жишиг төслийг сонгогдсон 15 байгууллагад амжилттай хэрэгжүүлж, эрчим хүчийг хэмнэх боломж, авч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалтыг боловсруулжээ. Өнөөдөр төслийн тайлангуудыг хүлээлгэн өгөх арга хэмжээ Эрчим хүчний зохицуулах хороон дээр боллоо.

Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага нь Монгол дахь хөтөлбөрийн хүрээнд Монгол улсын Ногоон зээлийн сан байгуулж, уур амьсгалын өөрчлөлтөд нөлөөлөл үзүүлэх, ногоон хөгжлийн төсөл хөтөлбөрүүд, ялангуяа санхүүжүүлэхэд бэлэн болсон төслүүдэд чиглэсэн үндэсний санхүүгийн механизм бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэхүү жишиг аудитын төсөлд хамрагдсан 15 аж ахуйн нэгж болон бусад үүрэг хүлээсэн аж ахуй нэгжүүдийн эрчим хүчний хэмнэлтийн төсөл арга хэмжээг Ногоон зээлийн сангаар дамжуулан санхүүжүүлэх юм байна.

Эх сурвалж:Эрчим хүчний зохицуулах хороо

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …