Тайланд Зүүн Өмнөд Азийн нарлаг, өнгөлөг улс билээ. “Өнгөлөг” гэсэнд байгаль, соёлоос гадна ард түмнийх нь ямар өөр өөр болох нь бас багтах юм. Тай үндэстний сэтгэхүй, зуршил болон өөртөө хэрхэн анхаарал тавьдаг нь онцгой өвөрмөц шинжтэй. Энэ удаад эрчүүдийнх нь талаар таны мэдэхгүй зарим зүйлсийг сонирхуулъя.
-70 орчим сая хүн амтай уг орны эрчүүд гурван сарын турш заавал сахил аван Бурхны шашны хуврагын амьдралаар амьдарсан байх ёстой. Энэ хугацаанд тэд хийдэд шавьлан сууж, Бурхны шашны ном үзэн, уншлага уншиж, ёс суртахуунд дадан, бясалгал сурдаг. Гурван сарын хугацаа дуусахад сахилаа өгч болох бөгөөд өөрөө хүсвэл хуврагын амьдралаар үргэлжлүүлэн амьдрах эрхтэй.
-Тайландын олон эрчүүд шивээстэй байдаг. Тэд бүр 2,000 жилийн шивээс хийлгэдэг уламжлалт соёлтой ба үүнийгээ “Sak Yant” гэж нэрлэдэг.
-Тайландын өмнө зүгийн эрчүүд чанга, хурдан ярьдаг. Харин хойд зүгийнхэн тайван, дөлгөөн, зөөлөн яриатай.
-Хүүхэмсэг эрчүүд нь өөрсдийн гэсэн дуудуулдаг “Жао чу” гэх хоч маягийн нэртэй.
-Хамгийн тайван эрчүүдтэй орны тэргүүн байруудын аль нэгт Тайландын эрчүүд зүй ёсоор орно. Тэд бараг бүх зүйлд “Sabay(тайван, тайван)”, эсвэл “Maay ben raay (зүгээр дээ)” гэх хандлагыг үзүүлдэг. Харилцахад төвөггүй хэрнээ аливааг нэг их хүндрүүлж бодоод байдаггүй гэнэ. Мөн нөхөрсөг, өгөөмөр. Ер нь инээмсэглэлийн орон гэдэг утгаараа инээж байгаа эрэгтэй хүнийг энэ оронд та их харна.
-Тайланд эрчүүд бүжиглэхээрээ ихэвчлэн “Saiyor” бүжгийн хэмнэлээр бүждэг. Энэ нь ихэвчлэн сонин, хөгжилтэй хөдөлгөөнүүд байдаг.
-Тэд жижиг зүйлсийг ч ашиглан амьдралд хэрэглэгдэх зүйлсийг урлачихдаг бүтээлч сэтгэлгээтэй.
-Тайландын амьдралын төвшин доогуур хэсгийн эрчүүд наснаасаа илүү их ахмад харагддаг.