Монголчууд илч гэрлээ үйлдвэрлэдэг боллоо

“Анд Энерги ХК” 2011 онд цахилгааны угсралт суурилуулалт, автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан бөгөөд 2014 оны 9-р сард “Эрдэнэт LED” гэрлийн шинэ үйлдвэр ашиглалтад оруулсан аж. Тус компани нь байгуулагдсан цагаас эхлэн аж ахуй нэгж, үйлдвэр, айл өрхийн хэрэглээний зориулалтаар эрчим хүчний хэмнэлттэй, гэрэлтүүлэх хүчин чадвар сайтай LED гэрлээр Монгол орныхоо хэрэглэгчдэд хүртээмжтэйгээр импортын бүтээгдэхүүнийг орлож, бренд бүтээгдэхүүнийг таниулах зорилгоор үйл ажиллагаа явуулж байна. Уг гэрлийг албан тасалгаа, гэртээ хэрэглэснээр эрчим хүчний хэмнэлтийг дээд зэргээр мэдрэх болно. Түүнчлэн тус гэрлийн үйлдвэр нь дэвшилтэт технологи ашиглан, гэрлийн нэр төрлөөс хамааран өдөрт 150-300 гэрэл үйлдвэрлэх хүчин чадалтай, чадварлаг хамт олноор багаа бүрдүүлэн ажиллаж буй. Цаашид Монгол бренд бүтээгдэхүүнийг экспортод гаргах зорилгоор үйлдвэрлэлээ өргөжүүлэхийг зорьж байна гэж үйлдвэрлэгчид онцоллоо.

Эрдэнэт LED гэрлийн үйлдвэр-н зураг.

Тус компанийн залуус төр засгийн дэмжлэггүйгээр эх орондоо илч гэрлээ өөрсдөө үйлдвэрлэж алсын хараатай ажиллан, хамрах хүрээгээ улам бүр тэлсээр байна. “Хонгилын үзүүрт гэрэл асна” гэдэг шиг импортын бүтээгдэхүүнийг орлох чийдэнг Эрдэнэтийн залуус үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлсэн нь тун сайшаалтай. Одоо бид чанартай, цахилгаан бага зарцуулдаг гэрлийг хэрэглэж үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжих цаг иржээ. Дашрамд дуулгахад тус компанийн хувьцаа хүн бүрт нээлттэй бөгөөд сонирхсон та бүхэн “Бумбат Алтай” хөрөнгийн биржээс дэлгэрэнгүй мэдээллийг лавлана уу.

Эрдэнэт LED гэрлийн үйлдвэр-н зураг.

Давуу талууд:

-Байгаль орчинд ээлтэй, эрүүл мэндэд халгүй.

-Цахилгаан зарцуулалт бусад улайсдаг гэрлээс 10-14 бага, сүүн гэрлээс дөрөв дахин цахилгаан бага зарцуулдаг.

-Ижил хүчин чадалтай бусад төрлийн гэрлээс илүү гэрэлтдэг. Бусад төрлийн гэрлээс ашиглалтын хугацаа 2-5 дахин урт.

-Импортын ямар ч брендийн чийдэнтэй өрсөлдөхүйц чанартай. Мөн 10 гаруй аймагт бүтээгдэхүүнээ нийлүүлж байгаа бөгөөд одоогоор 35 нэр төрлийн гэрэл үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг аж.Эрдэнэт LED гэрлийн үйлдвэр-н зураг.

Холбоо барих:

Утас: 9510-1020

Веб сайт: www.erdenetled.mn

Facebook: Эрдэнэт LED гэрлийн үйлдвэр


Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …