Утааны эсрэг ээж аавууд дахин тэмцэнэ

Related image

“Утааны эсрэг ээж аавууд” ТББ-ийнхан өвөл хаяанд ирсэнтэй холбогдуулан утааны эсрэг дахин тэмцэхээр болжээ. Тухайлбал ирэх сарын 10-нд Нийслэлийн засаг даргын тамгын газар, 17- нд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газрын гадаа, 24-нд Хүний эрхийн үндэсний комиссын гадаа жагсахаар төлөвлөжээ.

Тус ТББ-ын удирдлагууд өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүсэлт илгээжээ. Уг хүсэлтэд “Утааг арилгах Мастер төлөвлөгөө нэртэй мөрөөдлийн жагсаалтаа дахин боловсруулаач, иргэд жагссанаас хойшхи долоон сарын туршид утааны эсрэг хийсэн ажлаа дүгнэн цаашдын ажлаа эрчимжүүлээч” гэсэн утга бүхий хоёр албан бичгийг хүргүүлсэн байна.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …