Эрчүүд минь! Хайртай эхнэрийнхээ, найз бүсгүйгийнхээ юу хүсээд байгааг ойлгохгүй, яахаа мэдэхгүй байгаа бол энэ зөвлөгөө та нарт тус болно гэж найдаж байна. Эмэгтэй хүн гэдэг эгэл жирийн зүйлсээс сэтгэл нь уужирч байдаг юм шүү. Нэг их хичээлгүй нэг л мэдэхэд харилцаа сайжрахад туслах энгийн зөвлөмжүүдийг хүргэе ээ.
1. Гэртээ ирээд түүнтэй мэндэлж, биед нь хүр
2. Түүнээс өдрийг юу хийж өнгөрүүлсэн тухай нь асуу
3. Түүний ярихыг сонсож, түүнээс асуулт асууж сур
3. Асуудлыг шийдэхийн оронд, ойлгохыг хичээ
4. Өдөрт хамгийн багадаа 20 минутыг ханьдаа хандуул /энэ хугацаанд зурагт бүү үз, сонин сэтгүүл, утас бүү шагай, зөвхөн түүнийг л анхаарч байгаагаа мэдрүүл/
5. Тусгай өдрөөс бусад өдөр ч гэсэн цэцэг бэлэглэ /1 ширхэг байсан ч болно шүү дээ/
6. Ихэнхдээ хоол хийх нь түүний үүрэг эсвэл ээлж болсон ч их завгүй харагдвал түүнд аль болох туслахыг хичээ
7. Их сайхан харагдаж байна гэж магт
8. Ямар нэг зүйлд сэтгэл нь зовж байгаа үед нь түүнийг сонсож, зөвтгөж өг
9. Ядарсан үед нь тусалж дэмж
10. Аян замд гарах, үзвэр үйлчилгээнд явахдаа түүнийгээ тэвдүүлэхгүйн тулд олон цагийн өмнө түүнд мэдэгд
11. Оройтохоор бол утсаар ярьж хэл
12. Тусламж гуйхад нь за эсвэл үгүй гэдгээ тодорхой хэлж сур
13. Хэрвээ ихэнх тохиолдолд тэр хувцас угаадаг бол хааяа ч гэсэн та угааж өгч тусал
14. Гадагшаа гарахдаа юу хэрэгтэй вэ гэж асуу /гэвч авахаа мартаваа/
15. Ажлаасаа түүнрүүгээ залга /шалтгаангүйгээр/ сэтгэл хөдөлгөсөн зүйлээ хуваалц, түүнийг хайрладгаа илэрхийл
16. Хааяа ч гэсэн хогийн сав дүүрснийг анзаарч хогоо асга
17. Түүний сэтгэлийг хуваалцаж байхдаа тэвчээртэй бай, бүү цагаа хар
18. Хамтдаа зурагт үзэж байхдаа сувгаа байнга бүү соль
19. Дуртай зүйлийг нь судалж байгаад мэдэгдэлгүйгээр авч өг, эмэгтэйчүүд гэнэтийн бэлэгэнд дуртай байдаг
20. Дуртай газраар нь дагуулж яв
21. Оройтох эсвэл хувцаслаа солиход нь хүлээцтэй хандах хэрэгтэй.
22. Олон хүмүүсийн дунд түүнийг илүү их анхаар
23. Тусгай өдрүүдэд түүний зургийг ав
24. Романтик залуусаас суралц /би угаасаа ийм хүн гэдэг хүн хэзээ ч хөгжиж дэвшдэггүй/
25. Амралтын өдөр хоёулхнаа байхаар бол хамтдаа салхилангаа, сэтгэлийг нь хуваалцаарай
26. Баяр ёслол, төрсөн өдрөөр нь түүнд сайхан үгтэй ил захидал өгөч бай
27. Ямархуу байгааг нь асуу /өнөөдөр их аз жаргалтай харагдаж байна, эсвэл ядарсан харагдаж байна г.м/
28. Ямар нэг тийшээ явах болон болзоонд явах гэж байгаа бол явах маршрутаа түүнээс бүү асуу /тэд санаачлагчтай эрчүүдэд дуртай/
29. Түүнийг хүлээн авалт болон хээрийн аялалд авч яв
30. Түүнд зориулж хайрын захидал, шүлэг бичиж гайхшруул
31. Анх ямар байсан түүн шигээ л зан гарга, өөрчлөгдсөн бол хуучныгаа сэргээ
32. Гэртээ ямар нэгэн хэрэгтэй зүйлийг хий
33. Машинд суухад хаалгыг нь онгойлгож өг
34. Дэлгүүрээс авсан зүйлийг нь өргөж бай /хажууд яваа эмэгтэй нь хүнд юм барьсан хоосон гартай яваа эрчүүд ямар ч хүнд бүдүүлэг харагддаг/
35. Хүнд зүйлийг битгий өргүүл, асуулгүй зөөгөөд өгч бай
36. Хоол хийхэд нь магтаж урам өг
37. Түүнтэй ярилцаж байхдаа нүдрүү нь хар
38. Ярилцаж байхдаа түүнд хүр, тэвэр,
39. Биеийн байдлыг нь асууж бай
40. Өвдсөн үед нь тусал, асарж бай
41. Таны төлөө хийсэн бүгдэд нь баярласнаа илэрхийл
42. Хоёулхнаа байх боломжийг бүрдүүл
43. Танд өөрийн нандин зүйлээ ярьж байхад нь яриаг нь бүү тасал /утсаа бүү ав, тоглоом шоглоом болгох хэрэггүй/
44. Богино хугацаанд ч байсан хамтдаа хөтлөлцөөд, сугадаад алх
45. Хааяа ч гэсэн хүүхэдгүйгээр хамт байх боломж бүрдүүл /хүүхэд харах хүнийг өөрөө зохицуул/
46. Хол байхдаа түүнийг санаж байгаагаа хэл
47. Гэртээ ирэхдээ хааяа ч гэсэн дуртай амттан, дуртай зүйлийг нь барьж ир
За тэгээд та өөрийн хайртай хүнээ баярлуулдаг туршлагаасаа бас нэмээд хуваалцаарай. Хайртай эмэгтэйгээ өчүүхэн жижиг зүйлсээр баярлуулах нь цаанаа харилцаагаа сайхан байлгах ид шидийг бий болгож байдаг. Эдгээр энгийн хирнээ жижиг зүйлс эмэгтэй хүний гомдол болон уурыг намдаадаг. Эмэгтэй хүн хайрлуулж байгаагаа мэдрээд ирэхээрээ илүү сэтгэл булаам, илүү өөртөө итгэлтэй болдог. Нөхөр нь эхнэртээ шаардлагатай хайр халамжийг үзүүлж чадсан болохоор эмэгтэй хүн өөрийгөө хүчтэй ба нөлөөтэй гэж мэдрэх ба энэ нь түүнийг анхаарал хүссэн илүү зан гаргахгүй байхад тусалдаг. Тэгж байж л хосууд хоёулаа сэтгэл тайван, бие биендээ итгэдэг, аз жаргалтай гэр бүлийг бий болгодог юм шүү.
Эх сурвалж: Сэтгэл зүйч Ж.Үйлст