-Их хайр, их ололт нь их эрсдэлийг байнга дагуулж явдгийг сана.
-Аливааг алдсан ч хичээл сургуулийг бүү алд.
-Өөрийгөө хүндлэх, бусдыг хүндлэх, өөрийнхөө бүх үйлдэлд эзэн болох гэсэн гурван зарчмыг мөрд.
-Хүссэн зүйлээ авч чадахгүй байна гэдэг нь заримдаа гайхамшигт аз дайралт болдгийг сана.
-Жижиг маргаанаас болж нөхөрлөлөө бүү сүйтгэ.
-Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж эхэл.
-Өдөр бүр хэдэн мөчийг ганцаараа өнгөрөөж бай.
-Бусадтай нээлттэй бай, гэвч өөрийнхөө үнэ цэнийг бүү алд.
-Чимээгүй байна гэдэг нь заримдаа хамгийн сайн хариулт гэдгийг сана.
-Нэр төртэй сайхан амьдар. Тэгвэл нас ахиж, эргэж бодохын цагт хоёр дахь удаагаа амьдарсан мэт сэтгэл ханах болно.
-Гэр бүлийн доторх хайрын дулаан уур амьсгал нь таны амьдралын тулгуур суурь юм.
-Хайртай хүнтэйгээ маргалдаж зөрөх үед зөвхөн өнөөдрийн нөхцөл байдлыг авч үз. Өнгөрсөн амьдралыг бүү сөх.
-Өөрийн мэдсэнээ бусадтай хуваалц. Энэ нь мөнхийн алдрыг олох зам юм.
-Газар дэлхийтэй эелдэг зөөлөн харилц.
-Жилд нэг удаа очиж байгаагүй газарт оч.
-Хамгийн сайн харилцаа гэдэг бол зөвхөн бие биенээ хайрласан хайр нь бие биенийхээ хэрэгцээнээс давж гарсан тэр тохиолдолд л байдаг ганц зүйл гэдгийг сана.
-Юуг орхиж, юуг хаяж байж олж авснаар нь өөрийнхөө амжилтыг үнэлж дүгнэ.