Зузаан уруултай харагдах 9 арга

Уруулын сайхан хэлбэртэй байхыг хүн бүр л хүсдэг. Ялангуяа зузаан урууланд хүн бүр л дуртай байдаг. Харин ийм уруултай харагдаж болох аргууд байна.

Урууландаа эхлээд тэжээл өгөх хэрэгтэй тул зөгийн бал, элсэн чихэр, оливын тос зэргийг түрхээрэй.

Тэжээл авч зөөлөрсөн урууландаа сойзоор тогших байдлаар массаж хийгээрэй.

Уруул хүрээлэгч ашиглан өөрт тохирохоор хүрээлж зурна.

Ингээд уруулын будгаар өнгийг нь тодоос бүдэг рүү уусгах байдалтайгаар будна.

Илүү зузаан харагдуулахын тулд эхлээд тодруулагчаар хүрээлж болно.

Өөрийн арьсны өнгөнд тохирсон өнгийн уруулын будгийг сонгох нь бас чухал.

Уруул хүрээлэгчээр дээд уруулаа “x”-лж зураад дараад нь уруулын будгаар будвал зузаан харагддаг.

Дотор хэсгийг тод будмаар байвал цайвар өнгийн хүрээлэгчээр хүрээлээд тодоос бүдэг рүү уусгаж будвал зузаан харагддаг.

Уруул өнгөлөгч дээрээс нь нэмж илүү гялтаганасан харагдуулж болно.

 


Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …