Мароккын Вант Улс

Мароккын Вант Улс Африкийн баруун хойд эрэг, өрнө, умар Африкт орших улс юм. 32 сая орчим хүн амтай, 447,000 орчим км2 газар нутагтай улс юм. Нийслэл нь Рабат, харин хамгийн том хот нь Касабланка болно.

Атлантын далай, Гибралтарын хоолой, Газар дундын тэнгисийн эрэгт оршино. Зүүн талаараа Алжир, хойд талаараа Испани (Усан хилээс гадна Испанийн 2 автономит хот болох Сеута , Мелиллатай газраар хиллэдэг), болон өөрийн эзэмшилд байлгадаг Баруун Сахарын нутгаар дамжин өмнө талаараа Мавритан улстай хиллэнэ.

Марокко нь Африк тивд оршдог боловч Африкийн холбооны гишүүн бус цорын ганц орон бөгөөд тус холбоонд элсэн орох сонирхолгүй. Гэхдээ тус улс нь Арабын барилдлага, Арабын Магрибын Холбоо, Франкофони, Исламын шашинт улсуудын байгууллага, Газар Дундын Тэнгисийн бүлэг, 77-гийн бүлэгт гишүүнээр элсээд байгаа.

 

эх сурвалж: mn.wikipedia.org

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …