Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 257 дугаар тогтоол, ХХААХҮ-ийн Сайдаас өгөгдсөн үүргийн дагуу шүлхий болон бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай нийт 5.1 тэр бум төгрөгийн вакциныг ОХУ-ын Бүх холбоотын мал амьтны эрүүл мэндийн төвтэй шууд гэрээ хийх замаар худалдан авахаар болсон.
Энэ ажлын дагуу ОХУ-аас 15 сая тун вакциныг 337,5 мянган ам.доллараар худалдан авч, Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан гэсэн баруун таван аймаг руу хүргүүлж эхэллээ.
Олон улсын стандартад нийцсэн уг вакцинжуулах ажлыг малд хийснээр мялзан өвчний дархлаа тогтоож, өвчнийг 5 жил хяналтандаа авах боломжтой гэж Мал эмнэлэг, үржлийн газраас мэдээллэсэн. Түүнчлэн мялзан өвчний тархалтыг бууруулах, урьдчилан сэргийлэх вакцинжуулалтын ажил цаг хугацааны хувьд давчуу байгаа ч аймаг, сумдын мал эмнэлэг, үржлийн тасгуудаар дамжуулан зохион байгуулах тал дээр анхаарч ажиллах чиглэлийг ХХААХҮ-ийн Сайд Б.Батзориг өглөө.
Эх сурвалж: ХХААХҮЯ